..Дүүрэн дүүрэн билэгтэй

Дэлгэр найрын хоймор байна хө.
Дугараа,дугараа түрлэгтэй
Дуун хадагтай ерөөл байна хө… энэ дууг энэ зун сонсоогүй дагаж дуулаагүй хүн ховор биз ээ. МУГЖ М.Бямбажавын хөгжим, А.Лхагвийн шүлгээр бүтсэн “Дэлгэр найрын хоймор” дуу намрын налгар өдрүүдэд найр хуриманд ч хамгийн их дуулагдсан нь тодорхой.

Уг уран бүтээлийг анхлан уг дууны хөгжмийн зохиолч МУГЖ М.Бямбажав ард түмэндээ хүргэжээ. Хүмүүс минь амьдрах сайхан”, “Үгүйлж явья нэгийгээ”, “Мартагдшгүй хайр”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ?”, “Намирын гол”, “Соёолонгийн тоос”, “Хүлээгээрэй”, “Ээжийн нутаг”… гээд олон сайхан дууг тэр өөрийнхөөрөө амьдруулж, там чадсан. Тэрээр зуурдын энэ орчлонд баялаг түүх бүтээж, авьяас билгээрээ ард түмний хүндлэл хүлээж, хайр татсан соронзон мэт эрхэм байв.

М.Бямбажав (МУГЖ) “Дэлгэр найрын хоймор”

Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүүхэд монголын дууны ертөнцөд “Манай адуу”-г магтан орж ирсэн нь дуучин А.Мөнхбат (СТА) байв. Монголын бахархал болсон хурдан морьдыг магтан дуулах олон дуунуудыг амилуулсан тэрээр “Дэлгэр найрын хоймор” дууг өөрийнхөөрөө амилуулжээ.

А.Мөнхбат (СТА) “Дэлгэр найрын хоймор”

 

“Дэлгэр найрын хоймор” дууг олон түмэнд дахин түгээж хүргэсэн уран бүтээлч бол Лосолын Болдбаатар билээ. Тэрээр “Нийслэл хүүхэн” киноны дуу болгон клипжүүлж хүргэсэн.

Л.Болдбаатар (МУГЖ) “Дэлгэр найрын хоймор”

Монгол орны минь өнцөг булан бүрт аж төрөн амьдран суугаа хүн бүрийн дуртай дуу уран бүтээл болсон “Дэлгэр найрын хоймор” дууг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.