Урьд цагт гэр бүлтэй хүнтэй суухад нийгмээрээ шүүмжилдэг байв. Ямар сайндаа гадуурхагдан “Нулимсанд ургасан” хайр гэх дуу хүртэл гарсан байхав дээ. Харин орчин цагт ардчилал гэх нэрийн дор гэр бүл үймүүлэгчид, хувийн жаргалаа хөөж хүүхэд өнчрүүлэгчид их гарах болсон.

Орчин цагийн урваач шарваач, нулимсанд ургасан хайрын эзнээр Б.Болд Х.Мөнгөнцэцэг нар тодорсон цаг саяхан. Урлагийнхан тэр дундаа нийтийн дуучдын дунд дараагийн амьдралдаа хөл тавьсан хүн цөөнгүй байдаг ажээ. Энэ удаад бид МУСТА О.Баянмөнх Х.Давхарбаярыг онцолж байна.
МУСТА О.Баянмөнх уг нь өмнө нь амьдрал зохиож байв. Хоёр ч хүүхдийн аав болсон хүн. Тоглолтоо ч хийж чухам гэр бүлээрээ гангарч явсан цаг түүнд бий. Харин хоёр сайхан хүүхдээ өнчрүүлэн байж 2017-2018 онд өөрөөсөө нилээн хэдэн насаар дүү Х.Давхарбаярыг гэгчээр ханиараа сонгосон. Зарим нь Х.Давхарбаяыг эхнэр хүүхдүүдээс нь салгаж суусан гэдэг бол зарим нь харин ч Х.Давхарбаяр эхнэр хүүхдүүдээ зоддог архинд живсэн О.Баянмөнхийг өөд нь татсан гэх юм билээ.
Өдгөө тэд хослон дуулж байгаа харагддаг ч нэг их хит болсон дуу цөөн. Харин ганц хоёр дуу нь хаа нэгтээ л сонсогддог.
Ямартай ч О.Баянмөнх хоёр хүүхдийнхээ ээжээс салаад дараагийн амьдралдаа Х.Давхарбаярыг сонгож, дундаасаа нэг хүүхэдтэй болсон юм билээ.
Хүний хайр сэтгэл, ор хөнжил мэдээж хэрэг бидэнд хамаагүй. Харин олны өмнө байдаг тэд уг нь алхам тутамдаа өөрсдөөрөө үлгэр дуурайлал үзүүлж явах ёстой улс. Тэгтэл ийнхүү дараагийн амьдралдаа хөл тавьж байгаагаас үүдэн хүмүүст “…Ёстой л юу дутлаа гэж бүрэн бүтэн гэр бүлээ салгаж, хүүхдээ өнчрүүлэн байн дараагийн амьдралдаа хөл тавьдаг байнаа” гэх шүүмжлэл хүлээдэг. Энэ шүүмжлэл ч насан туршид нь дагаж явах биз ээ.
Шашин талаас нь үзвэл аль ч шашинд гэр бүлээс гадуурх харилцаанд орохыг хориглож, гэм нүгэлд тооцдог. Харин хууль талаас нь үзвэл БНСУ-д гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болон мөнгөн торгууль ногдуулдаг. БНХАУ-д дундын өмч хуваалцах эрхгүй хэмээн үзэж хуулиар зохицуулдаг байна. Манай улсад энэ төрлийн хуулийн зохицуулалт байдаггүй нь ийнхүү дураараа дургидаг ч байж болзошгүй.
Ингэж салж нийлж явсаар ХАЙР-2 кинон дээр гардаг шиг эцэг эсвэл эх нэгтэй байж болзошгүй ах дүү хоёр хайр сэтгэлтэй болох эрсдэл нэмэгдэх болно. Хэдийгээр уран сайхны кино ч гэсэн бодит амьдралд ийм тохиолдол үүсэх эрсдэлтэй юм.
Тиймээс энэ мэтээр бүтэн амьдралаа хагаслан байж өөр хүний өвөрт хэвтэх болсон дуучдын талаарх мэдээллийг бид хүргэсээр байх болно. Мэдээж зорилго нь урлагийн хүн өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэдгийг сануулах юм.