Киргиз Улсын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэний хүрээнд хоёр орны аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, тур операторуудын төлөөлөл харилцан туршлага солилцох “Рөүд шоу” арга хэмжээг зохион байгуулж байна.

Уулзалтад Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Айбек Артыкбаев болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, туршлага солилцов. Тус үйл ажиллагаанд Монгол, Киргиз хоёр улсын аялал жуулчлалын салбарын 200 орчим төлөөлөгчид оролцлоо.

Хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд бизнес форум, В2В уулзалт зэргийг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавих шинэ боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Mongolian Tourism Organization
Монголын Аялал Жуулчлалын Холбоо