Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг дэмжлээ
Мэдээ

Ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг дэмжлээ

Эрхэм админBy Эрхэм админ11/29/2023Updated:12/08/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны 06 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар хотод байрлах 45 үйлдвэр, орон нутагт байрлах хялгас ялгах таван үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, судалгаа, мэдээлэл авч, үнэлэлт дүгнэлт өгч ажиллав.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд М.Ганхүлэг нар тус тус ахалж, ажлын хэсэгт Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Стандарт, хэмжил зүйн газар, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын ноос, ноолуурын холбоо,  ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Монгол Солонгосын политехникийн коллеж зэрэг байгууллагуудын төлөөлөл гурван багт хуваагдан үйлдвэрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсгийн судалгааны дүнгээр Улаанбаатар хотод байрлах нэр бүхий 45 хялгас ялгах үйлдвэрт 11,294 тонн, Говьсүмбэр, Өвөрхангай, Баян-Өлгий, Орхон, Төв аймгуудад байрлах хялгас ялгах таван үйлдвэрт 670 тонн, нийтдээ 11,965 тонн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан 2022, 2023 онуудад нийт 15 үйлдвэрт 4,163 тонн хялгас ялгах хүчин чадал нэмж суурилагдсан байна. Үүнээс 2022 онд гурван үйлдвэрт 297 тонн, 2023 онд 12 үйлдвэрт 3,866 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагджээ.

УБ хотод байрлах 45, орон нутагт байрлах тав, нийт 50 хялгас ялгах үйлдвэрт 11,964 тн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдсанаас 8,530 тн самнасан ноолуурыг гаргах боломжит хүчин чадал байна. Боломжит хүчин чадлыг түүхий ноолуурт шилжүүлж тооцвол 17,060 тн түүхий ноолуурыг самнах боломжтой байна.

Иймд ноолуурын хялгас ялгах үйлдвэрүүдийн хүчин чадал хангалттай түвшинд хүрсэн учраас Засгийн газрын 2023 оны 380 дугаар тогтоолоор баталсан техникийн зохицуулалтыг заасан хугацаанд хэрэгжүүлэх нь боломжтойг ажлын хэсэг дүгнэсэн.

Тус ажлын хэсгийн судалгаа, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэж, ноолуурын салбарын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангаж, ноолуурын техникийн зохицуулалтыг заасан хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг дэмжлээ.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.