Нийтийн дууны олон гүнжүүдийн нэгээр тодорч нэг хэсэг хитрээр авсан бүсгүй бол Б.Уранзаяа. Удмын урлагийн хэлхээгээ үргэлжлүүлж яваа тэрээр дуу бичлэгийн “Эгшиг” студийн “тэргүүн хатагтай” гэдгийг хүмүүс андахгүй. Тиймээс ч дууны хоолой бичлэг, клипэндээ санаа тэр бүр зовдоггүй гэж ойрынхон нь жиг жуг гэдэг гэнэ. Нийтийн дууны гүнжээр тодорч, тодотгуулах болсон бүсгүйд гоёл нь ихдэж үү дээ.