Шинэ жил гэдэг хүн бүрт гэгээн догдлол, аз жаргал авчирдаг баяр. Шинэ жилийн уур амьсгал орж, он солигдох өдрийг хуруу даран хүлээх энэ үед хамгийн чухал нь шинэ жилийн тухай дуу уран бүтээлүүд байдаг. Уран бүтээлч болгон шинэ оноо магтан дуулсан байдаг гэхэд хилсдэхгүй.

“Хайрын шинэ жил” нэртэй дуу монголын дууны ертөнцөд яг одоогоор хоёр уран бүтээл байна. Уг хоёр уран бүтээлийг Фрийзон хамтлаг, дуучин Р.Номин- Эрдэнэ нар дуулж түмэн олондоо хүргэжээ. Сонирхолтой нь энэ хоёр уран бүтээлийн шүлгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичжээ. Бид энэ удаа Фрийзон нь хамтлагийн анхлан дуулж олон түмэнд хүргэсэн “Хайрын шинэ жил” дууг хэн хэн гэдэг уран бүтээлч хэрхэн амилуулсанг хүргэхээр бэлдлээ.

“Хайрын шинэ жил” дууг Фрийзон хамтлаг анхлан дуулж амьдруулжээ. Уг дууны хөгжмийг Фрийзон хамтлагийн ахлагч Э.Энхтөр, шүлгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичжээ. 2000 оны үед жинхэнэ хит болж байсан уг уран бүтээл одоо ч эгшиглэсээр

Фрийзон хамтлаг “Хайрын шинэ жил”

 

Дуу гэдэг шинэ өнгө төрхтэйгээр дахин амилдаг хувьтай. Үүний нэг жишээ бол хорь гаруй жил дуулагдаж буй уг дууг Дуучин П.Идэржавхлан, Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа нар шинэчлэн дуулсан байдаг. Гэр бүлийн найзууд тэд энэхүү дууг дуулж, клипжүүлсэн ба клипэнд өөрсдийн гэр бүлийн найзуудыг тоглуулжээ.

Шинэ жилийг дуу хуургүйгээр “Хайрын шинэ жил” дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Баярын догдлол, хайрын илэрхийлэл болсон дууг хэн нь сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Б.Мөнхжаргал