Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монголчууд шилдэг гэдгээ дахин батлав.

Тодруулбал, дэлхийн өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн 16 баг PUBG MOBILE 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Гранд финалд шалгарснаас Монголын гурван баг хүчтэй өрсөлдөж нэг, хоёр, дөрөвдүгээр байрт тус тус шалгарлаа.

  • Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорч, $400.000
  • Хоёрдугаар байрт мөн Монголын STE баг шалгарч, $200.000
  • Гуравдугаар байрт Бразилийн A7 баг орж $ 120,000
  • Дөрөвдүгээр байрт Монголын 4MV багууд шалгарсан байна.

Мөн  PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний шилдэг тоглогчоор Монголын “IHC” багийн тоглогч Zyol  шалгарсан юм.

Дэлхийн аварга болсон “IHC” багийнхан унаж босох бүх цаг үед хамт байж дэмжиж байсанд талархаж байгаагаа илэрхийлж, байлддаг тоглоомд байлдаж  ялсан тухайгаа ярьсан юм.