Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний” гэх нээлттэй сонсголын хоёр дахь хэсэг нь энэ сарын 18-22-ны хооронд болно.
Нүүрсний хоёр дугаар сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах ёстой хэмээн иргэн Э.Баатарцогт яг одоо Сүхбаатарын талбайд шаардан суулт хийж байна. Ингэхдээ тэрбээр иргэдийн саналыг авч байгаа ажээ.