Орон нутгийн замд анхаарал болгоомжтой явахыг Тээврийн цагдаагийн албанаас байнга сэрэмжлүүлдэг. Гэсэн ч орон нутгийн замд осол гарсаар байна. Тухайлбал, Хэнтий аймгаас гурван км-ийн зайд 44 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн автобус осолдсон байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд зорчигчид хөнгөн гэмтэл авсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Тухайн зорчигч тээврийн компани ноцтой осол гаргачихаад нуун дарагдуулахыг завдсан гэдгийг мөн эх сурвалж нэмж мэдээлсэн.

Тодруулбал 2023.12.13-14-нд шилжих шөнө жолооч Э нь До.Хэрлэн-УБ чиглэлд 44 зорчигчтой “Айсбн” ХХК -ны .. ..ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ноцтой осол гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэрлийн гялбаанд орж зам дээр байсан өвс преслэгч машин мөргөж зам тээврийн осол гарсан аж.

Иймд жолооч та бүхэн гэрлээ шилжүүлэн хурдаа тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой бөгөөд соёлтой оролцоно уу.