Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин оролцож байгаа юм.

Өнөөдөр  ОУХМ Э.Даваахүү Азийн аварга шалгаруулах тэмцээний  10 метрийн хийн бууны төрөлд  “Хүрэл” медалийн эзэн болж, “Парис 2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Ингэснээр А.Даваахүү Парисын олимпын эрх авсан Монгол Улсын долоо дахь тамирчин, Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.