Буриад ардын дуу “Хадны оройгоор” дууг залуу уран бүтээлчид шинэчлэн дуулдаг ч зарим нь сайжруулах гэхээсээ муу дуулж, шүүмжлэлд өртдөг билээ.

Энэ удаагийн шүүмжлэлийг А.Хишигдалай дагуулсан. Тэгвэл Г.Ганхүү цахим хуудаснаа “1988 оноос 1995 оны хооронд Германаас хуучин машин их зөөдөг байж билээ. Тэр үед Оросын буриадууд тэр дундаа буриад цагдаа нэр Монголчуудад маш дургуй байж билээ. Одоо арай дээрдсэн байх. Оюун гишүүний сонгуулиар Дорнодын хойд талын буриад сумдаар их ч явсан маш сайхан хүмүүс байсан даа.

Хишигдалай миний дүү уучлалт гуйгаад тэр дууг нь дуулахаа больчих. Харин ахынхаа нэг дууг дуулаад түмэнд хүргээд өгөөч” гэжээ.