Монгол улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалыг утгаар нь хөгжүүлж чадсан хүн бол Б.Бүжинлхам гэх бүсгүй. Ажлын ачаалал их, хэл амнаас айдаг энэ бүсгүйн хувьд сүүлийн үед ажил, амралтыг хослууланхан яваа.

Тэрбээр хилийн чанадад хуримынхаа 25 жилийн ой буюу мөнгөн хуримаа хийгээд жигтэйхэн “арманчиглан” яваагаа олон нийтэд дуулгав.

Энэ талаараа “ RENEWAL OF MARRIAGE VOWS

Бидний хувьд хуримын ой гэдэг зүйл Австралиудынхаар гэрлэлтийн амлалтуудаа эргэн санаж, тэрийгээ сунгах баяр. Бид хоёр саяхан Австралид хуримын 25 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Австралийн газар нутаг дээр болж бгаа тул тэдний дүрэм журмаар явсан. Хуримын захиалгаа өгсний дараа ЗГ с нь marriage celebrant томилогдлоо. Тэгээд тэр бүсгүй бид хоёртой бараг 3 сар ажилласан даа.

30 гаруй асуултуудтай форм явуулж хоёулангаас нь бүх зүйлийг бичиж тэмдэглэж баримтжуулав. Та хоёр хэрхэн танилцсан бэ ? Тэр үеэс хамгийн тод үлдсэн зүйлс ? Ямар зүйлүүдийг бие биедээ амлав ? Тэрнээс хэд нь биелсэн бэ ? Хэд нь биелээгүй вэ ? Нөхрийнхөө, эхнэрийнхээ юуг нь өөрчлөмөөр байна? Санаанаас гардаггүй аз жаргалтай мөч ? Гомдол ? Хамт амьдарсан 25 жилээ эргэн санаж бүх асуултуудад нь хариулахад ер нь бол бүх амьдралаа бараг бичсэн мэт санагдсан даа.

Тэгээд бодов ? Монголд хурим ерөнхийдөө билэгдлийн шинж чанартай байдаг бол Австралид хуримыг илүү хариуцлага талаас нь хийдэг байна. Та эхнэр, нөхөр байх үүргээ биелүүлсэн үү ? Мөн Хүүхдүүдийнхээ өмнө.

За тэгээд хуримын ёслол маань яг л бид хоёрын хүссэн шиг энгийн бас даруухан, хайртай дотны хүмүүстэйгээ хамт далайн эрэг дээр гоё болсон. Хуримын албан ёсны ёслол 30 мин л орчим үргэлжилсэн бол нөгөө marriage celebrant маань бараг 25 минутанд нөгөө бичсэн бүх зүйлийг нэг бүрчлэн уншиж өгч албан ёсоор баримтжуулж байгаа юм. Тэгээд гэрлэлтийн сунгалтын гэрчилгээн дээр гарын үсэг зуруулаад хүүхдүүдээр нь бас зуруулж баталгаажуулдаг юм билээ. 4 хүү маань бас гарын үсгээ зурсаан” гэжээ.

Хорь гаруй настай, хонгор зүстэй байхад эхэлсэн хайр дурлал нь ийнхүү мөнгөн хурим хийх хүртэл үргэлжилсэнд тэрбээр тун аз жаргалтай байгаагаа дурьдаад олон хүний хайр сэтгэл нь ийнхүү мөнгөн хурим хийх хүртэл үргэлжлэхийг чин сэтгэлээсээ хүссэн харагдана лээ.