“PRO theatre”-ын  ээлжит шинэ уран бүтээл “ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” физикл драм 2024.03.01 -с эхлэн Оросын Шинжлэх ухаан Соёлын төвийн тайзнаа (РЦНК) тоглогдох гэж байна.

Уран зохиолын хичээлд заавал унших ёстой бүтээлийн нэгд “Шадар гурван цэрэг” ордог байв. Уг бүтээлд эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно. Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ. Тэд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдийч НӨХӨРЛӨЛийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулдаг.

Тэгвэл дэлхийн алдартай энэ бүтээл физикл драм хэлбэрээр Монголын үзэгчдэд анх удаа хүрэх гэж байна.

Жүжигчдийн сонголтын хувьд энэ цаг үеийн авъяаслаг залуусын төлөөлөл тоглож байгаа юм билээ.

Дэлхийн сонгодог бүтээлийг Монголын тайзнаа үзэхээр бол тасалбарыг  https://ticket.mn/event/1935 линкээр орж авах боломжтой.