Нэг үе загварын ертөнцийг чимж явсан Монголын мисс, “Эра” төвийн босс, Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн Д.Эрдэнэтуяа цахимд харьцангуй нээлттэй байдаг.

Тэр ч утгаараа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн эерэг байхыг хичээдэг. Харин мисс бүсгүйг загварынхнаас нэг нь тун ихээр хилэгнүүлсэн бололтой. Маш бухимдалтайгаар “мэдэгдэл” оруулжээ. Тэрбээр “Нэг загварын агентлагийн захирал бүсгүйд. Би гэдэг өөрийг тань ярих нь бүү хэл санах ч үгүй байна. Хүн зардаг хүн гэж юу байдаг юм!!! Хүн хүнийг өөр шигээ боддог гэдэг. Хүний нэр төрд халдаж үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон гэж шүүхэд өгнө шүү. Өөрөө мэдээд уучлалт гуйхгүй бол би зүгээр өнгөрөөмөөргүй санагдаад байгаа шүү!!!” хэмээн бичжээ. Ямартай ч загварынхан дунд ширүүн маргаан өрнөх нь тодорхой боллоо. Харин Д.Эрдэнэтуяа хэнтэй нь маргахыг загварынхан л дотооддоо мэдэж байгаа биз… Харин салбар дотоодын зөрчил, маргаан хэзээ олны өмнө ил болохыг олон нийт таашгүй ээ…