Лусын засал хийдэг, сайхан төрсөн бөө бүсгүй бол үзмэрч засалч Л.Нямаа. Тэр ч утгаараа түүнийг шавь нар нь лусын дагина хэмээн нэрлэдэг юм билээ.

Толгойноосоо хөлийн үзүүр хүртэл брэндээр өөрийгөө чимдэг тэрбээр дийлдэхгүй ганган дээлний цуглуулгатай гэнэ шүү. Түүний дээлний өнгө нь шүрэн шигтгээтэй алтан гоёлтой нь хослохоор гол төлөв тэрбээр шар, улаан, ягаан, цагаан байдаг.

Харин энэ жил өнгөний сонголтдоо шинэчлэл хийж хар өнгө сонгосон нь түүний Лусын дагина нэр нь Луугийн ээжээр солигдож байгаа бололтой.

Могой ч, луу ч аль аль нь лусын амьтан болохоор үзмэрч засалч Л.Нямаа Луугийн ээж, Лусын дагина нэрээ талархан хүлээн авч байгаа гэнэ дээ. Үзмэрч, засалч Л.Нямаагийн үе үеийн Монгол гангараа бүхий зургуудаас хүргэж байна.