Өнөөдөр Италийн Бусто Арсизиод Парис-2024 олимпын эрх олгох боксын Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн  эхэлж байна.   Тэмцээнд 670 тамирчин олимпод оролцох 49  эрхийн төлөө тулалдах юм.
Тодруулбал, гуравдугаар сарын 3-11-ний хооронд Италийн хойд хэсэгт орших Бусто Арсизио ууланд 670 тамирчин  Олимпын наадамд оролцох нийт 49 эрхийн төлөө авхаалж, самбаагаа сорих бөгөөд 49 эрхийн  эрэгтэй 28, эмэгтэй 21 тамирчинд олгогдох юм.
Харамсалтай нь уг тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ баг бүтэн багаараа оролцох ёстой байсан ч үзэгчдийн суудлаас үзэхээр болжээ. Учир нь Монголын боксын холбооны ажлын алба ямар хариуцлага алдаж мэдүүлгээ хоцроосон байна. 
Монголын боксын үндэсний шигшээ багийнхны хувьд олимпын эрх авах хоёрхон тэмцээн бий. Нэгийг нь ийнхүү Монголын боксын холбооны хариуцлагагүй хүмүүсээс болж алдаж байна. Тэдний хувьд өнөөдөр эхэлж байгаа тэмцээнийг хүлээж Европт цуврал тэмцээн, бэлтгэлд хамрагдаад ХОЁР сар гаруй гэрээсээ хол байсан юм.
Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр У.Баатар ажиллаж байгаа.
Зургийн тайлбар: Монголын боксын холбооны Ерөнхийлөгч У.Баатар. 
Гэрэл зургийн эх сурвалж: Mongolian Boxing Federation цахим хуудас
Түүний хувьд  метро барих төслийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа хүн.  Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан ажиллаж байгаа бөгөөд тэдэнд хариуцлагын асуудал яригдах магадлалтай байна.
Зургийн тайлбар: Монголын боксын үндэсний шигшээ багийн хамт олон
Гэрэл зургийн эх сурвалж: Mongolian Boxing Federation цахим хуудас
Одоо Монголын боксын тамирчдад ганцхан тэмцээнээс олимпын эрх авах боломж үлдээд байна. Уг тэмцээн нь олимпын эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн тул  учир бүх орны шилдгүүд “сүүлийн сумаа тавих” хүнд тэмцээн боломж бага болж байна.
А.Баярмаа