Таны харж байгаа энэ эрийг Жадав Паенг гэдэг. Тэрбээр Энэтхэг улсын Мажули элсэн арлыг зүлэгжүүлэн, ой модтой болгохын тулд өдөр бүр мод тарих ажлыг 1979 онд эхэлсэн бөгөөд 40 жилийн дараа гэхэд гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Тэрбээр энэ ажлыг эхлэхдээ 17 настай байсан бөгөөд 40 жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн ой нь “Central Park ”-аас ч том гэнэ.