Монголын рок попын ертөнцөд өөрийн уран бүтээлүүдээрээ “уянгын дууч” хэмээгдэх болсон эрхэм бүсгүй бол Б.Баярцэцэг.
Үзэсгэлэн гоо, өвөрмөц хоолой, донжтой дуулалтаараа гайхагддаг бүсгүйн нарт хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрээр нэгэн ярилцлагандаа “…Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны хүмүүсийнхээ алган дээр нь бөмбөрч, “муур” шиг хайранд умбаж явна. Намайг бага ангид байхад ангийн хөвгүүд “муужгай” гэж шоолдог байсан. Тэгэхээр багаасаа л эрх танхи харагддаг байсан байх. Бас эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхан бий. Түүнийгээ харж, аз жаргалыг мэдэрдэг.” гэсэн байдаг.
Үзэсгэлэн гоо, уянгын дууч бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэе.