Хан-Уул дүүрэгт хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн байж болзошгүй хүн амны ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, сураггүй болсноор 20 гаруй хоног эрэн хайгдсан эмэгтэйн цогцсыг цагдаагийн байгууллага олж, илрүүлээд байсан.  Тэгвэл тус хэргийн  шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна.

Шүүх шинжилгээний үндэсний төвийн урьдчилсан шинжээчийн дүгнэлтээр нохойн үүрнээс олдсон яс нь сураггүй алга болсон иргэний буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-тэй таарч байгаа нь тогтоогдоод байгаа талаар мэдээлэл байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.