”Номинталст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн холыг зориод эргэж ирэхдээ “эхнэртэй” болоод ирэхээ цахим хуудаснаа мэдэгджээ. Энэ талаараа  “Баянхонгор аймагт зорин очсон хамгийн том шалтгаан “Шаргалжуут”-ын рашаан сувилал байлаа. Аавын маань уушги, зүрх, бөөр жаахан тиймэрхүү байгаад болдоггүй ээ, тэгээд бид хоёр судлаад энэ гайхамшигт газрыг олсон юм.

Миний учир шалтгааныг нутгийн зон олон ойлгож аавыг минь анагаахаар болсон. Хамгийн гайхалтай нь 5-р сараас өмнө заавал ирээрэй гэсэн. Яагаад гэсэн чинь, тэр гайхалтай рашаан хур бороотой холилдчихвол эд шид нь буурдаг гэнэ дээ гайхал уу.

Аавыгаа амрааж анагааж ирчхээд би ээж аавд нь хэрэгтэй чухал мэдээлэл хэлж өгнө өө. Аав ээж минь үүргээ биелүүлсэн, одоо миний бидний ээлж шүү дээ, тийм биз дээ. Тэгээд Дээгий нь хэсэг хугацаанд сэтгэл санаагаа тайван байлгахын тулд холыг зорин явна аа. Би тэндээс элэг бүтэн болоод ирэх болно” гэв.