Arslan.mn

“Basketball Champions League Asia” буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотноо эхлэхэд 7 хоног үлдээд байна.

Монгол Улсаа төлөөлөн энэ жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон аман хүзүү Бишрэлт Металл багууд өрсөлдөнө.

Нийт найман баг хоёр хэсэгт оролцож байна.

Тэгвэл  Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн нүүр царай, шилдгүүдийн нэг Т.Санчир өчигдөр  Хасын Хүлэгүүд багт дахин нэг удаа эргэн ирлээ.

Тэрбээр Хүлэгүүдийн өмсгөлтэй Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөж, тоглох юм байна.