Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, 38 зорчигчтой автобус осолд оржээ.

Тодруулбал, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус өнөөдөр өглөөний 09 цагийн үед ачааны машинтай мөргөлдсөн байна. Энэ осол Дундговь аймгийн замд гарчээ. Ослоос бэртэж гэмтсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10 цагт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн 18-ынх нь биеийн байдал хүнд хэлбэрээр бэртсэн бол таван иргэний биеийн байдал маш хүнд буюу хавсарсан бэртэлтэй, хугаралтай байгаа бол бусад хүмүүсийн гар, хөл, нуруу хугарчээ.
Уг осолтой холбогдуулан Улаанбаатар хотоос Төв аймаг руу нэмэлт хүч болж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч нар очсон байна.