Турк Улсын Анталья хотноо жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох их дуулга тэмцээн гуравдугаар сарын сүүлийн өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ тэмцээнд 94 орны 661 тамирчин өрсөлдөж, эрэгтэйчүүдийн “-100 кг”-ын жинд Б.Гончигсүрэн Бразилын бөхийг ялснаар хүрэл медалийн эзэн болжээ.