Дуучин Б.Батцэцэглэн гэхээр үзэсгэлэнт монгол бүсгүй, уртын дуу санаанд тань буух байх. Нийтийн дууны ертөнц олон “гүнж”-тэй. Тэдний нэг нь уртын дууч Б.Батцэцэглэн. “Ардын гурван дуу”,  “Нуун заяа”, “Утраг жаран” “Хоёр сэтгэл”, “Чамдаа зориуллаа” зэрэг дууны эзэн  дуучин маань  “ҮЗЭСГЭЛЭНТ ХАВАР” тоглолтоо үзэгчдэдээ сонордууллаа. Тэрээр тоглолтынхоо үеэр сайхан ээжээрээ  гангарчээ.