Х-түц” продакшны жүжигчин А.Туяа “Single ladies” цуврал болон “Код”, “100 жилийн эморол”, “Дуудлагын хов базагч” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээснийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз ээ.  Тэрээр “Show time” тоглолтоор  тайзнаа эргэн ирсэн. Тус тоглолтын хаалтын тоглолт өчигдөр болж өндөрлөлөө.

Хамт олонтойгоо тайзнаа дахин гарсан тэрээр сэтгэлээ дэлгэв. Цахим хуудаснаа “Хэн ч мэдэхгүй ,хэн ч танихгүй охиныг итгэл өгч хамтлагтаа авч өдийгөөс төдий хүртэл дэмжиж энэ хамтлагийн эд эс болж одоог хүртэл хамт сайхан дурсамжийг бүтээж байгаа та бүхэндээ хайртай шүү Хайртай хамт олонтойгоо нэгэн зүг хамтдаа байсан сайхан өдрүүд байлаа сайхан бүхэн сэтгэлд сайхан дурсамж болон үлдэг X-Tuts Production” гэжээ.