УИХ-ын сонгууль хаяанд тулсан энэ цаг үед Монголчууд олон төрлийн сонирхолтой зүйлс үзэж, харж, сонсдог. Улс төрчдийн чих ч зөөлөрч гэнэт л олон нийтийн өмнө гарч ирдэг нь нууц биш.
Тэгвэл Монголчуудыгаа уйдах завгүй амьдарч байгаа энэ цаг үед МАН-ын нарийн бичиг Д.Амарбаясгалангийн косьтюмтай дугуй унаж байгаа зураг олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Тэрбээр Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримт өгчихөөд шилээ “туслах”-аасаа аваад, “гоонж”-тойгоо дугуй унаад явж өгсөн юм. Мэдээж манай зурагчин түүний энэ анхаарал татахуйц агшныг авч амжилгүй л яахав. Олон нийт харин “гоонж”-той дугуй унах тухгүй баймаар юм, хэцүү биш үү гэж асуусныг бид уламжлав.