Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт яруу найрагч бол Мишигийн Цэдэндорж юм. Тэрээр 32 насандаа “Морин хуур” шүлгээ туурвиж түмэн олноо өөрийн нэрийг уран бүтээлийн хамт дархалсан.
Авъяас удамшдаг гэдэг. Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийн бүтээлийг өвлөн үргэлжлүүлж яваа бүсгүй бол түүний дүү Б.Пүрэвдорж юм. Тэрээр олон роман, тууж бичсэн монголын шилдэг эмэгтэй зохиолчдын нэг.
Ахынхаа утга зохиолын салбарт үлдээсэн агуу үйл хэргийг хамгаалж, үргэлжлүүлж яваа авъяаслаг эмэгтэйг салбарынхан ихэд үнэлдэг.