Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Харьцуулалт: “Баярлалаа ээжээ” дууг хэн сайн амилуулсан бэ
Папарацци

Харьцуулалт: “Баярлалаа ээжээ” дууг хэн сайн амилуулсан бэ

Эрхэм админBy Эрхэм админ06/10/2024Updated:06/10/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын дууны ертөнцөд тэргүүлэх байр суурь эзлэдэг дууны сэдэв бол “ээж”. Дууны яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин хэн бүр өөрийн ээждээ зориулан дуун суварга бүтээхийг зорьдог нь нууц биш юм. Ээжийн олон сайхан дуу уран бүтээлүүдээс бид энэ удаа “Баярлалаа ээжээ” дууг онцлож байна.

 

“Баярлалаа ээжээ” дуу болохоос өмнө яруу найрагч, Төрийн шагналт Ш.Гүрбазар өөрийн дуу хоолойгоор шүлгээ уншиж, түүнийг нь “Brand media group” клипжүүлэн түмэн олноо хүргэсэн. Ингэж “Баярлалаа ээжээ” шүлэг дуу болох замналдаа орсон гэхэд хилсдэхгүй биз ээ.

Ш.Гүрбазар “Баярлалаа ээжээ” шүлэг

 

Төрийн шагналт, яруу найрагч Ш.Гүрбазарын “Баярлалаа ээжээ” шүлэгт хөгжмийн зохиолч Д.Амгалан буюу Амка аялгуу хийж дуучин П.Баттүвшин, Ж.Үржинханд дуулан олонд хүргэсэн. Мөн л “Brand media group” продюсерлон гаргажээ. Өдгөөгөөс 6 жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд нэгэн сайхан уран бүтээл нэмэгдсэн нь энэ юм.

Дуучин П.Баттүвшин, Ж.Үржинханд “Баярлалаа ээжээ”

 

“Баярлалаа ээжээ” дууг хоёр жилийн өмнө МУАЖ С.Батсүх, МУГЖ С.Эрдэнэцэцэг, Бяцхан сод авъяастан Б.Бат-Энэрэл дуулсан нь бас нэгэн шинэлэг хувилбар байв.

МУАЖ С.Батсүх, МУГЖ С.Эрдэнэцэцэг, Бяцхан сод авъяастан Б.Бат-Энэрэл “Баярлалаа ээжээ”

Сайн дуу шинээр дахин дуулагдаж, үеийн үед эгшиглэх хувьтай байдаг. Энэ л жамаар яваа гэлтэй “Баярлалаа ээжээ” дуу цоо шинэ дуучидаар амилан олны хүртээлт хүрэв. Нийтийн дууны ертөнцөд хүч төрөн орж ирж буй “Хоёр загал” хэмээн түмэн олноо хүндлэгдэн буй залуу дуучин бол Д.Даваадалай, Ө.Бохьшарга нар юм. Тэд “Баярлалаа ээжээ” дууг өөрсдийн 21 аймгийг тойрох аялан тоглолтондоо зориулж дуучин Г.Энхцэцэгтэй хамтран шинэчилсэн найруулгатайгаар хүргэсэн нь уг дууг дахин нэгэн шинэ хувилбараар түмэн олны сонорт хүргэжээ. Тэд зохиогчдоос албан ёсны зөвшөөрлийг авч шинэчлэн дуулсан ба хөгжмийн найруулгыг “Аянга” студийн захирал, ая зохиогч Э.Эрболд бүтээжээ.

Д.Даваадалай, Ө.Бохьшарга, Г.Энхцэцэг “Баярлалаа ээжээ”

Дэлхийн бүх хэлэнд ЭЭЖ гэдэг үг хамгийн эрхэм үг байдаг. Ээжийн тухай бодол, ээжтэй холбоотой үг бүхэн хиргүй тунгалаг, гэгээлэг байдаг болов уу … Хамгаас хайртай ээждээ зориулан дуулах “Баярлалаа ээжээ” дууг ямар уран бүтээлч сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

 

Б.Мөнхжаргал

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.