Тайзны урлагийн хамгийн хүнд төрөлд багтах ганц хүний буюу моно жүжгийн улсын уралдаан “Үндэсний ялагч 2024” 6-р сарын 22,23-ний өдрүүдэд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа.
ТУс уралдаанд төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн театрын жүжигчид оролцсоноос УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэг “Дөргөнө хатны алтан зоос” жүжгээр тэргүүн байр, УДЭТ-ийн жүжигчин Т. Анхзул “followers” жүжгээр дэд байр, гуравдугаар байрт Завхан, Өвөрхангай аймгуудын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Амьдралын шорон” жүжгээр жүжигчин Ч.Лхагвадорж нар хүртлээ. Тусгай байрын шагналыг BEE театрын жүжигчин М.Мөнхчимэг “Хэмхэрхий дүрснүүд жүжгээр, Өмнөговь аймгийн хөгжимт драмын театрын жүжигчин Г.Мөнхбаатар “Намайг оршуулаач” жүжгээр амжилттай оролцлоо. ” “Үндэсний ялагч-2024”-ийн тэргүүн байрын шагналт жүжигчин 9 сард болох “Ялагчийн цуваа” ОУ-ын наадамд оролцох эрхээр шагнагдав. Наадамд оролцсон нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлэн, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.