Парис-2024″ олимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас эгч, дүү хоёр болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар хамтдаа оролцоно. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад олимпын хоёр эрх олгосон ба тус хоёр эрхээр олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулжээ. Чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан сонгосон ба эгч Б.Энххүслэн нь жагсаалтыг тэргүүлж, дүү Б.Энхтамир нь удаалсан амжилтаараа ийнхүү хамтдаа олимпод оролцохоор болоод байна.