Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал 09:00 цагт товлогдоод байна.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэг шүүх хурлыг нээлттэй явуулах саналыг гаргасан бөгөөд шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хаалттай явуулахаар шийдсэн юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг
Эрүүгийн хуулийн
13.11.2.1 Хувь хүний нууцыг задруулах
13.14.1 Худал мэдээлэл тараах
18.3.1 Татвар төлөхөөс зайлсхийх
18.6.1 Мөнгө угаах
19.11.1 Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн зүйл ангиудаар буруутгаад байгаа юм.
Түүний шүүх хурал өмнө нь нэг удаа хойшилсон бөгөөд өнөөдрийн шүүх хурлын талаар бид шуурхай эргэж мэдээлэх болно.