МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр (2024.07.01) Сүхбаатарын талбайд ирсэн хүүхэд бүрд үнэгүй зайрмаг өгөх талаараа цахим хуудастаа нийтэлжээ.
Тодруулбал, Монгол Улсын ардын багш, Гавьяат дасгалжуулагч, академич, профессор, ОУХМ Д.Банди агсны нэрэмжит бага насны хүүхдийн “Олимпын гараа” тэмцээн энэ сарын 30-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Тэрбээр “Хүүхэд бүрд үнэгүй зайрмаг, мөн хөгжөөнт тоглоом тоглох зэрэг олон олон бэлэг өгнө. Төв талбай дээр уулзацгаая” хэмээн МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.