Солонгосын К поп урлагийн дуучин КиММи 2024 оны 10-р сарын 22-ны өдрийн 09:00цагаас UBS телевизийн “Кофе юу цай юу” шууд нэвтрүүлэгт оролцож К поп сонирхогч Монголчуудтайгаа уулзахаар болжээ.
Тэрээр I.C.E хамтлагийн ахлагчаар реп үглэдэг байсан ба одоогоор ганцаарчилсан бие даасан уран бүтээлээрээ дагнахаар шийдэн анхны соло бүтээл болох “SOMETHING” нэртэй дуугаа гаргаад байгаа юм.
Тэрээр цаашид Монгол дуучидтай хамтран уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монголын олон нэртэй дуучдыг бэлтгэн гаргадаг UBS телевизээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.