Никитон Батчулуун: Энэ жил л ийм утаатай болчихож байгаа юм биш шүү дээ үхэр монголчууд минь Өчнөөн жил үргэлжилж байна.
Дээр нь түгжрэл!!! Үхэр монгол гэж биднийг гаднийхан яг л онож нэрлэж.Бидний өөрсдийн байж байгаа царай ямар ч тэмцэлгүй,эрмэлзэлгүй….тэмцэж босохоороо өөрсдийнхөө төлөө бус хэн нэгэн сандал хэргэм горилогчийн гар хөл болчихно эцсийн дүндээ үр дүн тун бага өрөвдөлтэй 🤔 Хэдий болтол замын голд сигнаалдаад байхад л хивээд зогсож байдаг үхэр шиг амьдрах юм бэ монголчуудаа?
2024н он шүү дээ? Бид дэлхийн яг хаана нь явна аа? Энэ хэдэн сонгогдсон нөхдүүд нь зардлаа танавал хөгжинө гээд ойлгочихсон тийм ч юмны үнэ нэмнэ,тэр ч даатгалыг болиулна гэх жишээтэй 😅 Бид тартагтаа тулчихсан ард түмэн биш ээ 3,5 сая битгий хэл 50 сая хүн амыг сэлүүхэн шингээчих уудам сайхан нутагтай. 3,5н хүнийг дэлхийд атаархам амьдруулчих хэмжээний байгалийн баялагтай. Улс өөрөө хөрөнгөө босгоод тэр боонд моонд баахан зээл авдаг шигээ уул уурхайгаа өөрсдөө цогцлоо л доо !
Өөрсдөө л цавчихаа бодно.Яасан дээр дооргүй мөнхийн залхуу бэлэнчлэх сэтгэлгээндээ аалзны шүлс шиг хэрүүлчихсэн народ гэж ийм байдгын бүү мэд 😇 Босохоороо хамаг юмаа эвдэлж сүйтгэнэ тэр засгийн газрын байшинд нь хорсоод яахын? тэр чинь бидний л хөрөнгө ! дотор нь суугаа бидний нүүр лүү нулимж толгой руу шээх нь холгүй байдаг нөхдүүдтэй л хариуцлага тооцох хэрэгтэй!
Тэр гишүүд нь хувийнхаа бизнесийг хийгээд амьдралаа залгуулаад явж бга нөхрийг монголчууд өөрсдийнхөө өмнөөс ажиллуулаад хариуцлага нэхээд бга юм шиг л ялархаж ярилцлага өгнө зарим бүүр зугтана яасан хариуцлагаа ухамсарладаггүй ухнууд гэж ийм байдгын бүү мэд. Гэхдээ гайгүй хүмүүс байдгыг үгүйсгэж болохгүй зон олны мэлмий тунгалаг ялгаж салгаж л байгаа. Нэн даруй #Утаа #Түгжрэл гэсэн энэ 2 асуудлаа дорвитойхон шийдэх хэрэгтэй!!!
Төрөөс амьдралд ойр ,логиктой ,цаг хугацааг товчилсон, монголоо гэсэн эрмэлзэлтэй шийдвэрүүдийг зон олон хүсч хүлээж байгаа нь ойлгомжтой. Ийм мэдрэмжгүй, туршлаггүй эв нэгдэлгүй зон олноо гэсэн сэтгэлгүй байдал үймээн самууныг л дагуулна.
Монгол төрийн мэлмий нь тунгалаг оюун бодол нь газар шигээ уудам байна гэдэгт итгэж сүсэглэж явдаг шүү
1 сэтгэгдэл
Б.Батчулуун үнэнийг л хэлсэн байна.