МУГЖ И.Одончимэг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара зэрэг олны танил эмэгтэйчүүд энэ насны ханиараа 10-20 гаруй насаар дүү залууг сонгосон байдаг. Тэгвэл тэдний энэ буухиаг Д.Индра залуухан амрагийнхаа хүүхдийг төрүүлснээр албан ёсоор үргэлжлүүлж байна.
Яруу найрагч, эх оронч О.Дашбалбар агсны хууль ёсны гэрлэлтээс төрсөн охин Д.Дэжидмаад үе үе адлуулдаг Д.Индра энэ удаад мөн л олны анхааралд таагүй байдлаар өртөж эхэлжээ. Тодруулбал, яруу найрагч О.Дашбалбар агсны “бутач” хүүхэд гэгдэх Д.Индра хоёр нөхрийн гурван хүүхэдтэй гэнэ шүү. Түүний анхны нөхөр, хоёр хүүхдийнх нь аав өөрөөс нь олон насаар ах хүн байдаг бол хоёр дахь нөхөр, гурав дахь хүүхдийнх нь аав өөрөөс нь олон насаар дүү бөгөөд нөхрөө сайн найзаасаа “өргөж авсан” гэх ярианд өртөөд байна.
Д.Индра өмнө нь гэр бүлтэй байсан өөрөөсөө олон насаар ах эрийг салган ханилан суусан гэдэг. Гэвч тэд хоёр хүүхдийн аав ээж болсон ч өөр өөрсдийн зам мөрийг хөөсөн билээ. Түүнээс хойш хэн нэгэнтэй дэр нэгтгэж тоонот гэрт толгой холбоогүй ч нэр холбогдсон олон эртэй гэдэг жиг жуг яриа үе үе чих дэлсэж ирсэн түүхтэй гэнэм. Удаан хугацаанд бараг л ганц бие явж байсан тэрбээр Улаанбаатар хотын нийтийн номын сангийн захирал болсноор ажил, амьдрал нь жигдрэх замдаа орсон гэх юм билээ.
Өөрөөр хэлбэл уг албан тушаалд очсоныхоо дараа сайн найзынхаа дүүг нөхрөө болгосон гэнэ шүү. Түүний хоёр дахь нөхрөөр “Мэдээлэл технологийн үндэсний парк” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын захирал Ж.Золзаяагийн төрсөн ганц дүү Ж.Золбоо гэх залуу тодорчээ. Д.Индра Ж.Золзаяа нар нь үй зайгүй найзууд гэнэ лээ. Тэр ч утгаараа Д.Индра хадаг яндар бололгүйгээр найзаасаа дүүг нь хууль ёсоор “өргөн авч” хүүхдийг нь төрүүлээд дэргэдээ уяж чадсан гэх мэдээлэл байна. Найзаасаа дүүг нь өргөж авсан гэдэг нь тэрбээр нөхрөөсөө 10 гаруй насаар эгч болохоор найзууд нь ийнхүү өхөөрдөж байгаа гэнэ лээ.
Угсаа гарвал нь угаас маапаантай гэгдэж, шүүмжлэлд өртдөг тэрбээр энэ удаад олон насаар дүү нөхрөөсөө болж түмний анхааралд дахин өртөхөөс төвөгшөөн айж харилцаагаа ихэд нууцладаг аж.
Том хүүхдээс нь хэдхэн насаар ах залууг нөхрөө болгосон болохоор олны хэл амнаас эмээдэг биз гэдгийг найз нөхөд нь ярьж байгаа дуулдана лээ…
Хожуу учирсан хайр гэх үү? Олон насны зөрүүтэй хайр гэх үү? Хосуудын хайр дурлалд амжилт, аз жаргал хүсье дээ…