Төрийн эрх бүхий алба хаагчид “CU”-гийн зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн гэх асуудлаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-гаас хэвлэлийн хурал хийсэн.
Ингэхдээ тэд
1. Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн
2. Багануур дүүргийн менежер н.Бямбацэцэг
3. Нийслэлийн ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга, ахлах байцаагч н.Цэрмаа
4. НХХААГ-ын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ
5. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр
6. БГД-ын ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Г.Батсүрэн
7. БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир
8. СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Цэдэнсүрэн
9. СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал
10. ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Саруултуяа
11. ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Булган
12. Багануур дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Хүрэлбаатар
13. Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд
14. Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын хоол үйлдэрлэлийн газрын мэргэжилтэн н.Өлзиймаа гэсэн нэрсийг зарлаж АТГ-т шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл БНСУ-д ажилласан хүмүүсийн зарим нь томилолтоор явсан бөгөөд ингэхдээ хувийн зардлаар явсан гэх мэдээллийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзоригийн тушаалтай хамт эсрэг талаас нь олон нийтэд дэлгэсэн. Төрийн албан хаагчийг хувийн зардлаар нь буюу бараг цалингаар нь албан томилолтоор гадаадад ажиллуулна. Ажиллуулахдаа цалинтай чөлөөтэй өгөөд тайланг нь авна гэсэн байгаа юм.
Төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж, нэг сарын цалингаасаа ч өндөр үнээр соён гэгээрч, туршлага судалсан хүмүүсийн дунд СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал гэгч хүн бий.
Уг хүн тэтгэвэрт гарах нас нь болсон ч ажлаа өгдөггүй гэнэ шүү. Мөн Сүхбаатар дүүрэгт түүнээс гадна тэтгэврийн нас нь болсон ч ажлаа өгдөггүй ах эгч нар байсаар байдаг гэх мэдээлэл байна.
Бид энэ талаар түүнээс болон Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас тодруулан эргэж мэдээлэх болно.