Нүдэнд дулаахан Монгол бүсгүйчүүд
Хотын гудамжаар алхална
Бидний Монголын тайван амьдрал
Хотын гудамжаар өрнөсөөр… энэ дууг дахин дуучин нь дуулахааргүй болжээ.
Тодруулбал, Madness хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан өвчний улмаас өөд боллоо. Тэрбээр гэр бүлийн хамт Франц улсад ажиллаж амьдарч байсан юм. Улмаар эрүүл мэндийн асуудлаас болж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд ийнхүү өөд болжээ.
Гэр бүл, ах дүү, садан төрөлд нь гүн эмгэнэл илэрхийлъе.