Амтлаг киви жимсээр хамтлагаа нэрлэн, 2000-аад оны эхээр Монголын урлагийн талбарт шинэ өнгө нэмж, шуугиан тарьж байсан хамтлаг бол “Киви” билээ. Уран бүтээлээрээ нийтэд гарч ирээд өөрсдийн өвөрмөц төрх, шинэлэг байдлаараа цахиур хагалж чадсан охидын гайхалтай хамтлаг яах аргагүй мөн
Хамтлагийнхаа нүүр царай болж, стиль имижээрээ өнөөдрийг хүртэл тодорч яваа эмэгтэй бол Ц.Намуун.
Олон нийт түүнийг МУСГЗ, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Ухнаагийн зээ охин гэдгээр нь мэднэ.Их хотын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр дөч шүргэж яваа гэхэд өөрийнхөө гоо сайхан,гоолиг биеэ хадгалж 18-т шиг гялалзаж явна.