Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Түдэвдоржийг монголын ард түмэн “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаар нь хэдийнээ мэднэ. Уран бүтээл бүрдээ чанарыг эрхэмлэж, хуучны дуу уран бүтээлүүдийн зөвшөөрлийг заавал авч дуулдаг гэдгээрээ салбарынхан дундаа нэр хүндтэй нэгэн.
“Амьдрал мөрний эрэг” дээр хэмээх дуугаараа өөрийн шинэ өнгө төрхөө зарласан тэрээр дараагийн цоо шинэ уран бүтээлээ түмэн олондоо толилууллаа. Тэрээр яруу найрагч М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” -ийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дуу болгон бүтээжээ.
Дан шүлгийг тэр тусмаа хүн бүрийн мэдэх шүлгийг дуу уран бүтээл болгоно гэдэг уран бүтээлчдээс маш их мэдрэмж, зоригийг шаарддаг. Дуу бол тарни юм. Тиймээс сайхан дууг дахин дахин сонсдог нь ерөөлт тарнийн хүч тэр сонсогчийн зүрх сэтгэлийг хөглөж баясгаж байна гэсэн үг юм.
Та бүхэн Дуучин П.Түдэвдорж шинэ уран бүтээл “Эр хүн” дууг хүргэж байна. https://www.youtube.com/watch?v=PCF06EKaQc8