Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийннэг гол гишүүн Хадгаламжийн даатгалын корпорац гэхбайгууллага үйл ажиллагаа явуулаад 12 дахь жилийнхээнүүрийг үзэж байна. УИХ-аас 2013 оны нэгдүгээр сарын 10-нд баталж, тухайн өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Банкиндахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуууг корпорацыг байгуулсан юм.
Улмаар татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу улсын төсвөөстодорхой хэмжээний эхлэлтийн, Монголбанкнаас хөрөнгөоруулснаар, мөн арилжааны банкуудаас албан журмааравсан хадгаламжийн даатгалын хураамжаас бүрдсэнХадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг эл корпорацудирдан зарцуулах, төвлөрүүлэх ажил эрхэлж буй гэсэн үг. Энэ корпорацын дээд удирдлагыг Үндэсний хороохэрэгжүүлдэг.
Харин гүйцэтгэх захирал нь корпорацын дүрэм болонҮндэсний хороотой байгуулсан гэрээнд заасан бүрэнэрхийнхээ хүрээнд Үндэсний хорооноос баталсантөлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирданзохион байгуулахаар хуульчилсан. Гүйцэтгэх захирлыгҮндэсний хороо нээлттэйгээр сонгон шалгаруулж, таванжилийн хугацаатай томилохоор Банкин дахь мөнгөнхадгаламжийн даатгалын тухай хуульд заасан. Гэвч өнөөдөрхуулийн эл заалтыг зөрчин, “Ковид-19”-ийн үеийн хуулийгашиглан гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилонажиллуулсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийн гэж нэрийддэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цартахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагтүзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлзогссоноор төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр, хэннэгэн эрх мэдэлтний татаас, нөлөөгөөр шууд томилогдсондарга нарыг чөлөөлсөн. Харамсалтай нь, хууль заримд ньүйлчилж, нэг хэсэг нь үл ойшоож байна. Үүний нэг тоджишээ бол Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэхзахирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн юм. Хуулийгяагаад хэрэгжүүлэхгүй байгааг Хадгаламжийн даатгалынүндэсний хорооны дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгчГ.Энхтайван, гишүүд болох СЗХ-ны дэд даргаТ.Цэрэнбадрал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийндарга Ж.Ганбат, тус яамны Санхүүгийн бодлогын газрындарга Л.Сонор, Монголбанкны Хяналт шалгалтын газрындарга Ц.Нарандалай, Банкны холбооны гүйцэтгэх захиралЛ.Амар тэргүүтэн тайлбарлах л ёстой. Уг нь Хадгаламжийндаатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэггүйцэтгэгч С.Баатарсүрэнд хариуцлага тооцох өчнөөн л баримт бий юм билээ.
САНХҮҮГИЙН ПРОГРАММАА ШИНЭЧЛЭХ ГЭРЭЭ ХИЙСЭН Ч ҮР ДҮН ГАРСАНГҮЙ
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахзорилготой, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийнгишүүн Хадгаламжийн даатгалын корпорац тайлан тэнцэл, орлого, зарлага, өгөөж, зардлаа “Инфакт” үйлдлийн системашиглан тооцоолсоор ирж. Түүнийг нь муу гэж хэлээгүй, орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийнолон программ ашиглалтад нэвтэрсэн энэ үед цаг үеэсээхоцрогдсон гэж хэлж болох, гараар тооцоолол их хийдэг угүйлдлийн системийг Хадгаламжийн даатгалынкорпорацынхан ашигласаар байсан нь хачирхалтай. Уг ньтус корпорац “Гөү-Окэй” гэх компанитай нягтлан бодохбүртгэлийн “Axplorer” гэх программ авах гэрээг 2021 ондбайгуулжээ. Түүнд тусгаснаар гарын үсэг зурснаар үнийндүнгийн 50 гаруй хувьтай тэнцэх мөнгийг нийлүүлэгч ажахуйн нэгжийн дансанд шилжүүлэхээр болж. Улмаар 10 саятөгрөг өгсөн байна. Нягтлан бодох бүртгэлийн “Axplorer” программыг нийлүүлэх “Гөү-Окэй” ХХК-ийнхан 90 хоногийн дотор түүнийгээ хүлээлгэж өгөх ёстойг ч бастүүндээ тусгасан аж. Гэтэл тогтоосон хугацаандаа буюу2021 оны наймдугаар сард гэрээ байгуулснаас хойших 90 хоногт өнөөх программаа нийлүүлээгүй гэнэ. Тийм аталХадгаламжийн даатгалын корпорацын удирдлага үлдэгдэлтөлбөрийг нь шилжүүлэх шийдвэр гаргаж “Гөү-Окэй” ХХК-д долоон сая төгрөг олгожээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээдүгнэсний дараа үлдэгдэл төлбөрөө өгөх ёстой аталтүүнийгээ зөрчин 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд элкорпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнуудыншийдвэрээр нийт 17 сая төгрөг шилжүүлсэн байна. Гэвч2022, 2023 онд өнөөх компани нь нягтлан бодох бүртгэлийн“Axplorer” программаа нийлүүлээгүй, Хадгаламжийндаатгалын корпорац 17 сая төгрөгийн үргүй зардалгаргачхаад буйг эрх бүхий албан тушаалтнууд нь нуундарагдуулаад өнгөрсөн байх юм. Уг программыг нийлүүлэх“Гөү-Окэй” компанийн захирал Ө.Ууганбаяр гэгч нь дээрхонуудад цар тахлын халдвар авсан гэх мэт арга саам хийжхойшлуулсаар байсан гэх мэдээлэл бий.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮГИЙН ОФФИСЫГ ТҮРЭЭСЭЛСЭЭР БУЙ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БИШ ГЭЖ ҮҮ
Монголбанкны өнөөгийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өмнөнь Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэхзахирлаар ажиллаж байсан билээ. Энэ үед тэрбээр өөрийнхамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон шийдвэргаргасан ч өнөөг болтол түүнд хэн ч хариуцлага тооцсонгүй. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухайхуулийн 22.10-т “Үндэсний хорооны гишүүн үйлажиллагаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийнашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөнө” гэж заасанбайдаг. Гэтэл Хадгаламжийн даатгалын корпорацынгүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн 2016 оны наймдугаарсарын 30-нд 43 дугаартай Гэрээ шууд байгуулах тухайтушаал гаргаж, өөрийн дүү Б.Лхагвадоржийн эзэмшлийн“Сүмт-Өргөө” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн I хороонынутаг дахь “Санроуд” барилгад 716 ам метр талбайтүрээслэн Хадгаламжийн даатгалын корпорацыгбайрлуулсан аж. Нэг ам метрийг нь тухайн үед 30 000-аар тооцон, сар тутамд 21.4 сая төгрөгөөр түрээслэх гэрээбайгуулсныг зарим цахим мэдээллийн хэрэгсэлд тодорхойбичсэн. 2016-2021 онд Хадгаламжийн даатгалынкорпорацаас “Сүмт-Өргөө” ХХК-ийн дансанд нийт 1.7 тэрбум төгрөг байрны түрээсийн төлбөрт шилжүүлсэнбайгаа юм.
Энэ нь Монголбанкны өнөөгийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хадгаламжийн даатгалын корпорацынгүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хамаарал бүхийэтгээддээ давуу байдал олгосон үйлдэл, ашиг сонирхлынзөрчил биш гэж үү. Нийтийн албанд нийтийн болон хувийнашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2-т “Хувийн ашигсонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэнэрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхийэтгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бусашиг сонирхлыг хэлэхээр тусгасан. Харин эл хуулийн 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтаналбаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашигсонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болоналбан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаарнөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор заасанбайдаг. Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадорж нь мөнхуульд зааснаар хамаарал бүхий этгээд. Тодруулбал, тусхуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайннийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэрбүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийгхэлнэ гэж заасан. Үүнээс үзэхэд, Монголбанкныерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хадгаламжийн даатгалынкорпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Нийтийналбанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухайхуулийг зөрчин төрсөн дүүдээ давуу байдал олгосон юмбиш үү. АТГ-ынхан үүнийг яагаад хараагүй, мэдээгүй юмшиг өнгөрөөж байна вэ.
ХУУЛЬ ЗӨРЧИН УРАМШУУЛАЛ ОЛГОДОГ ЯВДАЛ ЭНЭ КОРПОРАЦАД Ч БИЙ
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухайхуулийн 22.5-д “Үндэсний хорооны дарга болонкорпорацын гүйцэтгэх захирлаас бусад гишүүнийурамшууллын хэмжээг Монголбанкны ерөнхийлөгч болонсанхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнхамтран батална” гэж заасан. Тэгвэл Хадгаламжийндаатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэггүйцэтгэгч С.Баатарсүрэн хуулийг үл ойшоодог нэгэнбололтой. Өөрөө тушаал гаргаж, өөртөө болон Үндэснийзөвлөлийн гишүүнд мөнгө олгохоор шийдвэрлэсэнтохиолдол ч байна. Тухайлбал, 2021, 2022 онд өөртөөулирлын урамшуулал олгох, улсын байцаагчийн нэмэгдэлөгөх тушаал гаргаж, нийт 30 гаруй сая төгрөг халаасалсангэнэ. Уг нь дээрх хуулийн зүйл заалтаар бол Хадгаламжийндаатгалын үндэсний хороо хуралдаж байж гүйцэтгэхзахирлын үүрэг гүйцэтгэгчид урамшуулал цалин олгоххэмжээг нь шийдвэрлэх ёстой аж. Ийм байхад дур мэдэнөөртөө урамшуулал олгосон нь мөн л Нийтийн албанднийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашигсонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийгзөрчсөн үйлдэл гэхэд хилсдэхгүй.
Түүнчлэн эрх мэдлээ хэтрүүлж, өөрийг нь удирдах чигүүрэгтэй Хадгаламжийн даатгалын үндэсний хорооныгишүүн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захиралЛ.Амарыг Япон улсад томилолтоор ажиллуулах тушаалгаргаж, зардал 16 сая гаруй төгрөгийг эл корпорацаасолгуулахаар шийдвэрлэжээ. Хууль болон үндэснийхорооноос баталсан Хадгаламжийн даатгалын корпорацындүрэмд гүйцэтгэх захирал болон үүрэг гүйцэтгэгчидудирдах дээд байгууллагынхаа албан тушаалтантайхолбоотой шийдвэр гаргах ямар нэг эрх олгоогүй байхадС.Баатарсүрэн ийнхүү Монголын банкны холбооныгүйцэтгэх захирал Л.Амарт томилолтын зардал олгохтушаал гаргасан нь цаанаа ямар учир шалтгаантайг элхүмүүс өөрсдөө л мэдэх биз ээ.
Эдгээрээс гадна Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн 2022 онд Аргентины болон АНУ-д олон улсын хуралд оролцохоор зорьсон байгаа юм. Энэ үедээ эхнэрээ дагуулжявсан аж. Түүний зардлыг Хадгаламжийн даатгалынкорпорацаас гаргуулсан нь ч тодорхой болсон гэдэг. МөнАНУ-д ажиллана хэмээсэн ч хилээр нь орж чадалгүй буцсангэх мэдээлэл бий.
Хадгаламжийн даатгалын корпорацын удирдах албантушаалтнууд энэ мэтээр хууль зөрчиж, өөртөө, хамааралбүхий хүмүүстээ давуу байдал олгосон үйлдэл гаргасанбайх юм. Уг нь Банкин дахь мөнгөн хадгаламжийндаатгалын тухай хуулийн 22.4.3-т “Ёс зүйн болон бизнесийннэр хүнд нь корпорацыг удирдахад харшлахгүй байх”, 22.4.5-д “банк, санхүү, даатгалын салбарт таваас доошгүйжил удирдах албан тушаал хашсан” гэх шалгуур тавихёстой. Харин өнөөгийн гүйцэтгэх захирлын үүрэггүйцэтгэгч нь энэ шалгуур, шаардлагыг хангаж буй, эсэхийгХадгаламжийн даатгалын үндэсний хорооныхон нь эргэжхарах цаг болсон юм биш үү.