Барон Унгерны цэрэгт хурандаа цолтой байсан ЦЛ.Очиров, Ц.Ж.Туванов нар 1922 оны сүүлээс Манжуурт цагааны үлдэгдэл цэргүүдийг цуглуулахыг оролдож, тагнуулын мэдээ цуглуулж байв.
Ардын төрийг устгаж, Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргомжлөх зорилготой гэх энэхүү ажиллагаандаа Хатанбаагар Магсаржав. Жалханз хутагт Дамдннбазар нараас дэмжлэг авахыг хүсч, тэднийг Нийслэл хүрээний дотроос зэвсэгт бослого гаргахыг хүссэн захидлыг илрүүлжээ.
Хатанбаатар Магсаржав уг захидлыг ДХГ-т өгснөөр Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов нарыг баривчлан энэхүү хуйвалдааныг таслан зогсоосон байна.
Манжуурт буй Ц.Л.Очиров. Ц.Ж.Туванов нарыг Монголд ирүүлэх арга хэмжээг цагааны цэрэгт хамт алба хааж явсан Цэдэнхалтараар дамжуулан гүйцэтгэжээ. Ерөнхий сайд тэргүүтэй Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав нарын шийдвэрээр ДХГ-ын дарга Д.Балдандорж, хэлтсийн туслах түшмэл Т.Дамдин нараас Ц.Л.Очнров, Ц.Ж.Туванов нарыг Сөгнөгөр. Баянгол орчим орж нрээд байхад барнвчлан үйлдлийг нь таслан зогсоож, хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ.