Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүд 14-15 жилийн ял авлаа
Фото

Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүд 14-15 жилийн ял авлаа

coolBy cool07/03/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэрэгт шүүхээс оногдуулсан ялын талаар нийтэд мэдээлэх, анхааруулах зорилгоор 6 сард шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс Б-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэм буруутайд тооцож 18 жилийн хорих ял;

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт С-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцсэн байна. С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүхээс 15 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 03-нд хянан хэлэлцэж, Э-г арваннайман насанд хүрээгүй дагавар охиноо 2017 оноос эхлэн 2019 оны 02 сар хүртлэх хугацаанд хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Хэргийн талаар тодруулбал 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны 09 сараас 2019 оны 03 сар хүртэлх хугацаанд бага насны буюу 9 настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь бага насны буюу 11 настай хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч Ч.Э, Ч.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-д 15 жил, Ч.М-д 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.