Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд дээр 2018 оны долоодугаар сарын 21-ний 11:00 цагт гарсан билээ. Тэрбээр өнөөдөр уг оргилоос амжилттай буусан гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа
“За сайн байцгаана уу. Би чинь эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь. Сайхан орон сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл.хүсэл.нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. 4-ний өдөр баяртай уулзацгаая.”
https://www.facebook.com/gangaamaa.badamgarav.1/videos/pcb.2188386858056715/2188381751390559/?type=3