Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг бий. Монгол бүсгүйчүүдийн хувцасны стиль имидж, загвар бүрдүүлэлт нь азидаа л тэргүүлдэг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Сүүлийн үед олны танил хэд хэдэн бүсгүйчүүд яг ижил өнгө загвартай даашинзаар төрсөн өдөр, реклам сурталчилгаа, кино клипэнд гангарах болжээ. Тэдний өмссөн энэхүү чамин даашинз олны анхааралд өртөөд байгаа гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл залуу жүжигчин Янжиндулам, загвар өмсөгч Т.Ундармаа нарын гоёл болсон капронан материалтай ягаан даашинз нь стилист Bunny буюу Бүжингийн бүтээл гэнэ шүү. Оддын стилист гэх “чимэгтэй” болсон Bunny энэхүү даашинзаа 1250 ам.доллароор үнэлээд байгаа сурагтай. Түүний энэхүү загварлаг даашинз дэлхийн алдарт Red Carpet.ийн хувцаснаас ялгагдахааргүй харагдаж байгаа биз? Тийм ч учраас монголын олны танил загварлаг бүсгүйчүүд тус даашинзад “шаваад” байхыг үгүйсгэхгүй. Стилист Bunny.гийн хувьд, анх жүжигчин Г.Ундармаа түүний авьяас чадварыг нь олон таниулж, “Single Ladies-3” уран сайхны киноны стилстээр ажиллуулж байсан билээ.
Загвар өмсөгч Т.Ундармаа
Жүжигчин Янжиндулам
Дуучин Анхмаа