Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ажлаа өгөхөөр болоод байна
нийтлэлчид

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ажлаа өгөхөөр болоод байна

coolBy cool09/17/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлээд байна. Тус албан бичгийн агуулга нь АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон. Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг үндэслэлгүй халсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тогтоогдсон. Түүнчлэн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан ч өнөөг хүртэл томилоогүй байгаа учир тус сургуулийн багш нар Ё.Баатарбилэгт албан бичиг хүргүүлэх болсон ажээ. Ийнхүү АШУҮИС-ийн эрдэмтэн багш нардаа “ад” үзэгдсэн Ж.Цолмон ажлаа хүлээлгэн өгөхөөс аргагүй болоод байна. Юутай ч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэрвээ шударга ёсыг баримталдаг бол АШУҮИС-ийн эрдэмтэн багш асуудлыг шийдвэрлэж өгөх биз ээ.

Тус албан бичигт дурдахдаа:

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
Монгол Улсын Ардын эмч,
Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү
Монгол Улсын Ардын эмч,
Анагаах ухааны доктор, профессор Ж.Баасанхүү
АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
Монгол улсын Гавьяат багш,
Биологийн ухааны доктор, профессор И.Пүрэвдорж
Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан
Анагаах ухааны доктор, профессор Ж.Сарантуяа

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

04/04/2025

Шүүхийн ажилчдаа чадавхжуул ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг ээ

03/31/2025

Амьдралд үхэх биш амьдрах зориг хэрэгтэй буюу “Амьдрахуй” жүжиг

03/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.