Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2018 оны 4-р сарын 10-аас хойш хорих 461-р ангид саатуулагдаад байгаа. Энэ хугацаанд түүний бие муудсан тул Хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
Түүнийг суллах цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлаар түүнийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.
Түүнийг 59 хоног саатуулсны дүнд ийнхүү батлан даалтад гаргалаа.
Ч.Сайханбилэгийн цаглан хорионы хурлын дараагаар буюу дөнгөж сая С.Баярыг батлан даалтад гаргах, цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар С.Баярыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих нь зүйтэй гэж үзсэн байна.
С.Баярын хувьд цагдан хоригдож байх хугацаандаа эргэлт авахгүй, хэнтэй ч уулзахгүй гэж өөрийг нь зорьж ирсэн хүмүүстэй уулзахаас татгалзсан юм. Гэвч цагдан хоригдох явцад түүний эрүүл мэндийн байдал дордож сад нарын гэгдэх Хоёрдугаар эмнэдэгь хүргэгдээд байсан юм.