Тус Цагдаагийн газраас залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал”, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Ойлгоё, Хүндэлье” нөлөөллийн арга хэмжээнүүдийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгийнн хүлээлгийн танхимд нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр 116 хүнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 1 хүнээс өргөдөл, гомдол хүлээн авч, 9 хүний жолоочийн үнэмлэхийг хүлээлгэн өгч, тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудас 850 ширхэгийг тараав.
Мөн Нэгдсэн эмнэлэгийн ажилтан, албан хаагчид болон иргэд, олон нийтийг “Ятгах тусам нягтал”, “Ойлгоё, Хүндэлье” нөлөөллийн аянд нэгдүүлж ажиллалаа.
ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.