Бөөр нь хэвлийн хөндийд өөхөнд боолттой байдаг эрхтэн. Харин туранхай хүмүүст өөх гэхээр зүйл байдаггүй учир доор нь доошлож сунадаг байна. Тиймээс туранхай хүмүүс бөөрний үрэвсэл, өвчинд нэрвэгдэх өндөр магадлалтай гэдгийг эрдэмтэд баталжээ. Туранхай болон жин хасч буй хүмүүс ууц нурууны дулаан бүс тогтмол зүүх, доргиж хүнд юм өргөхөөс зайлсхийж байх нь чухал аж. Хэрэв бөөр өвдсөн тохиолдолд дурын эмийн сангаас эм авч уух бус наран шарлага, элс зэргээр нуруу бөөрөө эмчилвэл илүү үр дүнтэй байдаг.