Одоогоос хоёр сарын өмнө буюу 2020 оны 3-р сарын 6-нд албан ёсоор дэлхийн зах зээлд гарсан “Samsung Electronics ‘-ийн шинэ бүтээл болох Galaxy S20 маркийн гар утасны үнэ унаж эхэлжээ.
Уг гар утас нь анх худалдаанд гарахдаа энгийн Samsung Galaxy S20 1.4585 сая вон, харин Samsung Galaxy S20 Ultra 1.59 сая воны үнэтэй байв.
Гэвч дэлхий нийтийг хамарсан COVID-19 өвчний улмаас шинэ загварын гар утасны борлуулалт урьд өмнөхөөс мууджээ.
Тиймээс үйлдвэрийн зүгээс “нийгмийн хариуцлага” хэмээн Samsung Galaxy S20 маркийн гар утасны үнийг 100-130 мянган воноор бууруулсан байна.
Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар “Samsung Galaxy S20 маркийн гар утасны үнийг бууруулахад нийт хэрэглэгчдийн саналыг харгалзсан. Тэднээс шинэ утасны үнийг буурах санал хүсэлт гурав дахин их ирсэн” гэжээ.
Харин гар утасны борлуулалтын агентууд гар утасны үйлдвэрлэгчийн шийдвэрийг зөв зүйтэй хэмээн харахгүй байгаа аж.
Samsung Galaxy S20 гар утас нь сайжруулсан мэдрэгч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар харанхуйд ч тод зураг авахаас гадна 8K нягтаршилтайгаар видео бичлэг хийх хүчин чадалтай цорын ганц утас юм.
8К нягтаршилтай видео бичлэгээс 33MP чанартай зураг шууд татахаас гадна гар утаснаасаа кино театртай дүйцэх чанарыг авах боломжтой.
Видео бичлэг хийх хугацаанд хязгаар тогтоогоогүй ба бичлэгийг автоматаар хадгалах горим мөн ажиллана. Тэрчлэн супер тогтворжуулагчтай учир чичиргээнтэй дүрсүүдэд баяртай гэж хэлж болно.
Эдгээрээс гадна Samsung Galaxy S20 ultra загвар нь дэлхийн харилцаа холбооны ирээдүйг тодорхойлох өндөр хурдны 5G сүлжээнд бүрэн ажиллах боломжтой ажээ.
Эх сурвалж: naver.com