Өмнөд Солонгосын өсч яваа залуу хамтлаг болох ASTRO долоо дахь мини цомгоо гаргажээ. Тэд цомгоо “GATEWAY” буюу “Сэтгэл” хэмээн
2015 онд Fantagio Entertainment-ийн дор байгуулагдсан тус хамтлаг 6 хүний бүрэлдэхүүнтэй юм. Хамтлагийн гишүүдийг нэрлэвэл Jinjin, MJ, Cha Eunwoo, Moonbin, Rocky, Yoon Sanha.
Astro гэдэг нь Испани хэлээр од гэсэн утгатай. Хамтлагийн албан ёсны фэндом нэршил нь AROHA буюу (A)st(ro) (H)eart (A)ll Fans гэсэн утгатай ажээ.
Тэдний Soompi.com сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Шинэ цомогт хэн хэн хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Роки: Бүх гишүүд шинэ дүр төрхийг бий болгосон. Гишүүн бүр өөр өөр байдлаар өөрчлөгдсөн. Тухайлбал, үсний өнгөнүүдээ өөрчилсөн.
Moonbin: Сайн харвал, MJ нэлээд жингээ хасч турсан.
JinJin: Энэ цомгийн хувьд нэг хүн ганцаараа өөрчлөгдсөн гэвэл өрөөсгөл. Бүх гишүүд их өөрчлөгдсөн гэж бодож байна. Дуу бүжиг, хоолой салгалт гээд гишүүн бүр өөр өөрийн үүргээ сайн биелүүлсэн. Сайн дуулахын тулд бид өнгөрсөн хугацаанд хувийн зохион байгуулалт сайтай байлаа.
Cha Eun Woo: Би үсээ будсан
Yoon Sanha: Би өөрийгөө хамгийн их өөрчлөгдсөн гэж бодож байна (инээв). Цомгын дуунуудыг бичиж байх үед надад хэцүү байсан. Гэвч би энэ цомогт сайн ажилсан.
MJ: Намайг MJ гэдэг. Би маш их жин хассан.
–Уран бүтээлдээ эргэн ороход юу хамгийн хэцүү санагдаж байв?
Роки: Ойрд бүжиглээгүй. Ямар ч амралтгүй бүжиглэж байхдаа тэсвэр хатуужлыг сурлаа. Тиймээс бүжгийн сургуулилалт хамгийн хэцүү байсан гэж бодож байна.
Moonbin: Ийм урт дуун дээр бүжиг дэглэлт хийж бүжиглэсэн. Миний бодож байснаас хэцүү байсан.
JinJin:Бүжгийн сургуулилтаас гэртээ харихдаа маш их ядарснаа мэдэрдэг байсан. Гэхдээ тэр хэцүү бүжгийг бүжиглэж чадсандаа би баяртай байна.
Cha Eun Woo: Бүжиг, бүжиг. Бүжиглэхэд бараг нэг тонн хөлс гардаг байсан. Маш их ядарч байсан.
Yoon Sanha: Би бүжгийн сургуулилтыг хэцүү байсан гэж бодож байна. Энэ л бидэнд хамгийн их хэцүү санагдсан зүйл байх.Бидний хөлс хүчээ шавхан байж дэглэсэн бүжиг, үзүүлбэрийн хэв маяг нэлээд өөрчлөгдсөн. Фенүүдэд маань таалагдах байхаа.
MJ: Би ч гэсэн бүжгийн сургуулилтыг гэж хэлнэ. Албомныхоо нэрэнд тохирсон бүжиг бүжиглэнэ гэдэг үнэхээр хэцүү.
-“GATEWAY” цомгийн хамгийн гоё дуу нь ямар дуу вэ?
Роки: “We still”. Маш сайхан аялгуутай. Энэ дууны эрчим нь миний сэтгэлийг тайвшруулдаг.
Moonbin: “We still”. Бие, сэтгэл, зүрхийг минь сэргээдэг.
JinJin: Би бол “Lights On”-ыг гоё гэж хэлнэ. Учир нь энэ дууг би хийсэн. Бидний уран бүтээлийг хүсэн хүлээж байдаг фенүүдийнхээ тухай бодож байхдаа энэ дууг хийсэн. Тэдэнд энэ дуу маш их таалагдана гэж найдаж байгаа.
Cha Eun Woo: “SOMEBODY LIKE.” Сонсох тусам сэтгэл хөдөлгөм. Энэ дууг бичүүлэхэд маш хөгжилтэй байсан.
Yoon Sanha: “12 hours”. Ая нь миний толгойноос салдаггүй. Дууны үг нь үнэхээр гоё. Унтахаасаа өмнө сонсвол нойрсох мэдрэмжийг илүү их төрүүлдэг.
MJ: “We still”. Анх сонссон мөчөөсөө энэ дуу миний зүрх сэтгэлийг булаасан.
-Та зургаа хэр бат бөх, эв нэгдэлтэй вэ?
Роки: Зургаан гишүүнтэй хамтлаг байх олон сайн талтай. Бид бол АСТРО.
Moonbin: Би хамгийн их иддэг нь.
JinJin: Нэг нь л байхгүй бол хоосон мэдрэмж төрдөг. Бид үргэлж хамтдаа нэг баг болж ажилладаг. Энэ нь байгалийн жам, магадгүй хувь заяа мэт санагддаг.
Cha Eun Woo: Бид бүгд өөр өөрийн гэсэн шинж чанар, хэв маяг, дуу хоолойтой. Тиймээс нэгнийхээ сул талыг нөхдөг.
Yoon Sanha: Зургаан гишүүнтэй хамтлаг байх сайхан зүйл шүү. Би хамтлагийн гишүүддээ хайртай. Би зүгээр сайхан гэж хэлж байгаа юм биш. Миний хувьд бусад гишүүдтэй уулзах нь адислал гэж боддог.
MJ: Нэрээ цээжлэхэд амархан.
-Фенүүдтэйгээ сошиалын ямар сувгаар харилцах хамгийн дуртай байдаг вэ? (Twitter, Instagram, V Live гэх мэт).
Роки: Миний хувьд шууд тайзан дээрээс харилцах нь хамгийн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм санагддаг.
Moonbin: V Live-ээр харилцах дуртай. Би өөрийгөө хөдөлгөөнөөр харуулах нь зүйтэй гэж боддог.
JinJin: Инстаграм болонТвиттерээр харилцдаг. Тэдэнтэй өдөр тутмын амьдралаа хуваалцаж байгаа мэт санагддаг, ая тухтай, сайхан байдаг.
Cha Eun Woo: Би гурвууланд дуртай (Twitter, Instagram, V Live).
Yoon Sanha: Би ихэвчлэн Твиттерээр дамжуулан фенүүдтэйгээ мэндчилдэг. Гэхдээ V Live нэвтрүүлэг нь илүү хөгжилтэй байдаг. Би үүнийг өдөр бүр будалт хийдэггүй тул заримдаа жаахан санаа зовдог (инээв).
MJ: Би ихэнхдээ Твиттерээр дамжиж фенүүдтэйгээ харилцдаг.
-“Астро” хамтлагийн залуус эрчимтэй бэлтгэл сургуулилтын дараа юу идэж уудаг вэ?
Роки: Нэмэлт витамин, цэвэр ус.
Moonbin: Үзэмний шүүс. Манай дотуур байранд маш их бий.
JinJin: Энергийн ундаа, бас шоколад.
Cha Eun Woo: Зүгээр л зайрмаг иддэг. Хааяа ус уудаг.
Yoon Sanha: Сүүлийн үед гахайн мах иддэг болоод байгаа. Moonbin-ийг гахайн махыг дангаар нь идэж байхыг харснаас хойш туршиж үзсэн. Үнэхээр сайхан амттай гэртээ бөөнөөр нь худалдаж авсан. Бэлтгэлийн дараа заавал мах шарж иддэг.
MJ: Шилтэй хүйтэн ус.
-Уурлаж бухимдах эсвэл сэтгэлээр унах үедээ яаж тайвширдаг вэ?
Роки: Би унтах эсвэл ямар нэг амттай хоол иддэг. Үүний дараа би илүү сайн төвлөрч, тайвширч чаддаг.
Moonbin: Би дасгал хийж эсвэл хөгжим сонсдог.
JinJin: Студийнхээ гэрлийг унтрааж, өөрийнхөө хийсэн дууг сонсдог. Эсвэл хөгжим сонсох дуртай.
Cha Eun Woo: Би массаж хийлгэх эсвэл шийдэл олохын тулд хэн нэгэнтэй ярилцдаг.
Yoon Sanha: Би юу ч бодолгүйгээр хүүхэлдэйн кино үздэг. Яагаад ч юм үүний дараа уур бухимдал, гомдол цөхрөл аажмаар тайлагдаж, муу бодлууд алга болдог. Би ер нь хүүхэлдэйн кино үзэх дуртай.
MJ: Би аль болох аз жаргалтай үеэ бодож, эерэг бодол өөртөө төрүүлдэг.
-Унтахаасаа өмнө, эсвэл өглөө сэрснийхээ дараа ихэвчлэн ямар үйлдэл хийдэг вэ?
Роки: Би унтахынхаа өмнө болон сэрсний дараа витамин тэжээл уудаг. Витамин уусан өдрүүд болон уугаагүй өдрүүдийн хоорондын ялгаа надад их мэдрэгддэг.
Moonbin: Унтахынхаа өмнө webtoon /Webtoon нь хамгийн том цахим зурагт ном түгээлтийн платдорм юм/ уншдаг. Өглөө сэрснийхээ дараа хамгийн түрүүнд хөлний сунгалтын дасгал хийдэг.
JinJin: Утсаа шалгадаг. Учир нь би өөрийн гар утсан дээр ажиллаж, хөгжим илгээх, хүлээн авах гэх мэт бүх зүйлийг тэмдэглэсэн байдаг.
Cha Eun Woo: Шүдээ угааж, маргааш юу өмсөхөө шийдэж, органик шүүс уудаг.
Yoon Sanha: Унтахаасаа өмнө би үргэлж гүнзгий амьсгаа авдаг. Би чадах чинээгээрээ амьсгалж, дараа нь аажмаар амьсгалах нь надад тайвширдаг.
MJ: Шүдээ угаадаг.
-10 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ?
Роки: Би тэр үед одоотойгоо ижил дуулж, бүжиглэж, рэп тоглож, дуу зохиож байгаагаар өөрийгөө төсөөлж байна.
Moonbin: Өөрийгөө дуучин, жүжигчин хэвээрээ байна гэж төсөөлж байна. Мөн хувь хүнийхээ тухайд сайн сайхан амьдралаар амьдарсан байх болно.
JinJin: Би Астро хамтлагтаа дуулсаар байна. Мөн хөгжмийн зохиолч болсоноор харж байна
Cha Eun Woo: Би дотоод болон гадаад ертөнцөд гайхалтай хүн байхыг хүсч байна.
Yoon Sanha: Миний залуу дүр төрх тэр үед алга болчих байх гэж бодож байна. Гэхдээ ааш зан минь одоогийнх шигээ эгдүүтэй байх болов уу.
MJ: Хамтлагийн гишүүдтэйгээ хамт Дубай хотод аялж явна гэдгээр миний төсөөлөлд бууж байна.
-Дэлхийн өнцөг булан бүрт суугаа фенүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?
Роки: Хэрэв та ASTRO-ийн фен бол надад маш их аз жаргалтай мэдрэмж төрүүлж байна. Би чамд хайртай шүү
Moonbin: Бидний уран бүтээлийг хүлээсэн танд баярлалаа. Бид танд хамгийн сайн цомгийг “бэлэглэх” болно. Тантай заавал уулзах болно.
JinJin: Энэ өдрүүдэд манай эх дэлхийд олон зүйл тохиолдож “харанхуйлах” мэт байгаа боловч хэзээ нэгэн цагт тэнгэр цэлмэж, хурц нар мандах болно. Та нар бүгдээрээ эрүүл мэндээ хамгаалж, анхаарал болгоомжтой байгаарай. Нар мандах үед бид тантай уулзана гэж найдаж байна.
Cha Eun Woo: Биднийг хаа холоос дэмжиж, уран бүтээлийг маань сонсдог танд баярлалаа. Боломж гарвал бид тантай уулзахаа амлаж байна.
Yoon Sanha: “Knock” дуугаараа эерэг сэтгэгдэл төрүүлж чадсандаа баяртай байна.
MJ: Бид хаана ч байсан хамаагүй, үргэлж хамт байдаг. Бие биедээ итгэж найдцгаая, бид таныг хамгаалахын тулд гялалзсан од болно.